A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт айлчлав

БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт айлчлав

БНСУ-ын Тэгү хот дахь Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Монгол-Солонгосын нийгэмлэгийн тэргүүн Sangdea Nam-аар ахлуулсан Тэгү хотын соёл урлагийн болон гэрэл зургийн холбоодын тэргүүн, гишүүд Архангай аймагт ажлын айлчлал хийж, аймгийн Засаг даргатай өнөөдөр уулзлаа. Мөн Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг хог боловсруулах “Worldro” компаний захирал Jeonggab Lee ирсэн байлаа. Тэд аялал жуулчлал болоод хог боловсруулах үйлдвэрийн талаар ярилцаж, саналаа солилцсон. Солонгосчуудын зүгээс Тэгү хотод Архангай аймгийг сурталчлах төвийг байгуулж болох тухай санал хэллээ. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2020 оны 12-р сард тохионо. Энэ үеэр Монголд, ялангуяа Архангай аймагт авсан гэрэл зургуудаар том үзэсгэлэн гаргах гээд бэлтгэл ажилдаа орсныг дуулгасан юм. Аймгийн Засаг даргын зүгээс гэрэл зурагчид, уран бүтээлчдын үзэсгэлэнг БНСУ-д гаргах тал дээр хамтарч ажиллах боломжтой гэв.

Image may contain: 6 people, people sitting, table and indoor

Image may contain: 5 people, people sitting and eyeglasses

No photo description available.

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Image may contain: 5 people, including Нямдэчин Баянмөнх, people sitting, table and indoor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *