A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site

Бодь Даатгал

Image result for Бодь Даатгал

БИД ТЭРГҮҮЛЭГЧ

Манай  компани санхүүгийн үзүүлэлтийн хувьд жил ирэх тусам хүчирхэгжин чадавхжиж, 2012 онд эрсдэлийн нөөцийн сангийн хөрөнгөө хамгийн өндөр түвшинд буюу 5,9 тэрбум төгрөгт хүргэж чадсан нь Бодь даатгал компаниар итгэн үйлчлүүлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж буйн бодит илрэл юм.


Компани 2009 онд “Үндэсний шилдэг даатгагч”-аар өргөмжлөгдөж улмаар 2010,  2011, 2012, 2013 онуудад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “ТОП даатгалын компани” шагналыг дараалан хүртсэн нь тус компаний үйл ажиллагааны цар хүрээ, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн илэрхийлэл болж байна.

Түүнчлэн Бодь даатгал ХХК-ийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж  эхэлсний баталгаа болж 2012 онд тус компани Франц улсад зохиогдсон 57 орны бизнесийн салбарын шилдгийг тодруулах олон улсын фестивалаас эрхэм шагналыг хүртлээ.

Гадаадад зорчигчдын даатгал

Онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсаны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээр үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах арга бол АЯЛАЛЫН ДААТГАЛ юм.

Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид  бүрэн хариуцна.

Бид та бүхэнд 2 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.

  • Аяллын БОДЬ+СОС иж бүрэн даатгал
  • Аяллын Стандарт даатгал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *